Dark Light
Спорт | 2025-06-17

"ЗАВХАН ДАЯН" ДЭВЖЭЭНИЙ ГАЛ СҮҮЖ УУЛАНД ГАРЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Бөхийн галуудаар сонин юутай вэ?

Говьсүмбэр аймгийн Чойрын Богд дэвжээ Цонжин болдогийн хойд талаас галдаа гарна. Аймгийн арслан Баточир Гончигтавхай галаа удирдана. Мөн Бүх цэргийн наадмын түрүү Э.Мөнхбаатар бий.

Завхан аймгийн Завхан бөхийн дэвжээ, Даян бөхийн дэвжээ нэгдэж "Завхан Даян" нэртэй болж шинэ дэвжээний тэргүүнээр Завхан аймгийн Яруу сумын харьяат ММСУХ-ны ерөнхийлөгч, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж ажиллаж байна.  Тэд Цагдаагийн ерөнхий газрын Сүүж амралтын газар баяр наадмын бэлтгэлдээ гарсан байна. "Завхан Даян" бөхийн дэвжээнийхэн Сүүж уулын амралтыг худалдан авсан гэх мэдээлэл бий. Тус дэвжээнд Улсын заан М.Лхагвагэрэл бий.

Баянхонгор аймгийн "Тэргүүн Богд" дэвжээ Баянхонгор аймгийн Баянбулаг суманд Гэгээн сумади сургууль дээр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Улсын харцага Н.Золбоо, Улсын начин Э.Батмагнай тэргүүтэй бөхчүүд гарч буй. Дэвжээний галын сорилго барилдаан зургаадугаар сарын 29-нд Найрамдал зуслангийн Шижирийн давааны өвөрт болно.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14