Dark Light
Спорт | 2025-06-17

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, ОУОХ-гишүүн Б.Баттүшиг БНСУ-ын үндэсний олимпын хороонд зочилж, ерөнхийлөгч Рью Сүн Мин (Афин 2004 ширээний теннисний олимпын аварга)-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт хоёр орны дасгалжуулагч, тамирчдын хөгжил, спортын ШУ-ы судалгаа, хөгжүүлэлт, хүний нөөцийн солилцоо зэрэг ажлууд тусгагдсан юм.
Мөн уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Монгол Улс 2030 оны залуучуудын олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөх төлөвлөгөөтэй байгааг дурдан, үүний хүрээнд спортын салбарын дэд бүтцийг сайжруулахад судалгааны чиглэлд хамтран ажиллах, шинэ спортын барилга байгууламжуудыг байгуулахад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.
Ерөнхийлөгч Рью Сүн Мин энэхүү хамтын ажиллагааны санамж бичгээр хоёр орны соёл, спортын хөгжил улам батжих болсонд баяртай байгааг онцлов.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14