Төрөлх нутагтаа ирж, баяр наадмын бэлтгэлдээ гарсан нутгийн хүчтэн бөхчүүдээ Баянхонгор аймгийн Засаг дарга, Аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Мөнхсайхан эргэв. Монгол Улсын харцага Н.Золбоогоор ахлуулсан “Тэргүүн Богд” дэвжээний 100 гаруй бөхчүүд бэлтгэлдээ гарчээ.
Засаг дарга Д.Мөнхсайхан нутгийн хүчтэн бөхчүүддээ хандан, иртэй, бяртай бөхчүүд маань улсын цолонд хүрч, цолтой нь цолоо үлэмж ахиулах болтугай хэмээн ерөөгөөд амжилт хүсэв.
“Тэргүүн Богд” дэвжээний бэлтгэлд Улсын начин Б.Эрдэнэхүү, Улсын начин Д.Цэрэнтогтох, Улсын начин Э.Батмагнай нарын бөхчүүд багтан бэлтгэлээ хангаж байна.
Мөн хэд хоногийн өмнө аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат хонгор нутгийн бөхчүүдээ эргээд буй юм. Энэ сарын 29-нд "Тэргүүн Богд" бөхийн дэвжээний галын сорилго наадам Найрамдал зуслангийн Шижрийн давааны өвөрт болно.

