Өнөөдөр олон улсын “Олимпын өдөр”.
Энэ өдрийг угтаж МҮОХ, Азийн олимпын зөвлөл, “Айчи Нагояа-2026" Азийн наадмын зохион байгуулах хороо хамтран Азийн наадмыг сурталчлах, олимпизмын үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Азийн олимпын зөвлөлийн Үндэсний олимпын хороодын харилцаа, хөгжлийн хөтөлбөр хариуцсан захирал Виссам Трикмани, тус зөвлөлийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Жинс Жоу Жиан, “Айчи Нагояаю”-2026 Азийн наадмын зохион байгуулах хорооны дэд захирал Ясухиро Иномата, мэргэжилтэн Кана Такахиши нарын тэргүүтэй зочид оролцов.
Мөн спортын алдартан, тамирчид 300 гаруй хүн энэ өдрийн үйл ажиллагаанд оролцов.
Уг үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “ Айчи Нагояа”-2026 гар зургийн уралдаан болон, Залуу сэтгүүлч хөтөлбөрийн шилдгүүдийг мөн шалгарууллаа. Дүн мэдээллийг эргэн хүргэх болно.
