Dark Light
Спорт | 2025-06-27

ӨНӨӨДӨР “МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Монголын тамирчдын өдөр (2025.06.27) тохиож, Д.Сүхбаатарын талбайд тив, дэлхий, олимпын талбарт эх орныхоо алдар сууг мандуулсан үе үеийн тамирчид нэгэн дор чууллаа. 89 дэх удаагийн ёслолд ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллагын удирдлагын тогтолцоог цэгцлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ард иргэдээ эрүүл, зөв амьдралын дадал хэвшилтэй болгоход нэн тэргүүнд анхаарч иргэдийнхээ бие бялдрын хөгжлийн түвшнийг тодорхойлон зөвлөмж, мэдээлэл өгөх, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг цахимжуулах, бие даан идэвхтэй хөдөлгөөн хийх, спортоор хичээллэдэг болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” хэмээн тодотголоо.

Биеийн тамир, спортын салбарынхан энэхүү баярт өдрийг угтан онцлох амжилтуудаа танилцуулсан юм. Энэ оны хагас жилийн байдлаар 21 аймаг, есөн дүүрэгт нийт 133 арга хэмжээнд 1,636 байгууллагын 108,084 иргэн хамрагдаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд “Иргэдийн спортын их наадам”-ыг хангай, хойд, говь, төвийн гэсэн дөрвөн бүсэд дөрвөн үе шаттай зохион байгуулж, нийт 23,609 иргэн хамрагдлаа. 2025 оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид 19 алт, 31 мөнгө, 42 хүрэл, нийт 92 медалийг хүртлээ.

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмыг “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор хоёр үе шаттай зохион байгуулагдаж, 31 спортын төрөлд 15 мянга гаруй тамирчин оролцож, шигшээ тэмцээнд шалгарсан 6120 тамирчид 286 багц медалийн төлөө өрсөлдлөө.

“Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024”-ийг орон даяар зохион байгуулж, биеийн тамир, спортын захиргааны статистик мэдээгээр улсын хэмжээнд 2020 онд 1089 спорт заал, 859 гадаа талбай ашиглагдаж байсан бол 2025 эхний хагас жилийн байдлаар 1265 заал, 1127 гадаа талбай болж нэмэгдсэнээр орчны хүртээмж, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх боломж жил бүр нэмэгдэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02