Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын хурдан морины уралдааны азарга насанд 73 азарга шандсаа сорихоор бүртгүүлснээс 56 азарга гараанд гарсан. Ийнхүү Төв аймгийн Баян сумын Д.Саграадоржийн буурал зүсмийн бундан тамгатай азарга түрүүллээ.
Аман хүзүүнд Увс аймгийн Өндөрхангай сумын МУАУ Батсайханы бор зүсмийн чойндон тамгатай азарга орсон бол гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын Н.Сүхбатын ухаа зүсмийн нум тамгатай азарга, дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын НАУ Л.Эрхэмбаярын сартай хар азарга, айргийн тавд Завхан аймгийн Баянхайрхан сумын Д.Жамсрангийн хул зүсмийн, сартай уулин тамгатай азарга тус тус хурдалжээ.