“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д 2025 оноос даган мөрдөх "… Аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авах… " заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монголын допингийн эсрэг Үндэсний төвөөс аймгийн эрх бүхий албан тушаалтнуудыг (эрүүл мэнд, хууль, биеийн тамир спорт, аймгийн үндэсний бөхийн холбоо) оролцуулсан танхимын сургалт зохион байгуулаа.
Сургалт 2025 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд болж 14 аймаг, дүүргийн төлөөллүүд оролцон, өөрийн аймаг, дүүрэгт зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдаанд допингийн шинжилгээ авах эрх үүссэн байна.
Баянхонгор, Говьсүмбэр аймгуудын удирдлагаас тус сургалтад 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хамрагдах саналыг ирүүлсэн бол
- Дорноговь
- Дорнод
- Завхан
- Сүхбаатар
- Увс
- Налайх аймгууд сургалтад хамрагдаагүй байна.