БНХАУ-ын Саньяа хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 22-30-ний өдрүүдэд зохион байгуулагдах АЗИЙН элсний VI наадам спортын 14 төрөлд зохион байгуулагдахаар боллоо.
Азийн элсний наадам нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ байгалийн болон тогтвортой нөхцөлд 2 жил тутамд зохион байгуулагддаг наадам юм.
Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг тус наадам анх 2008 онд Индонезийн Бали аралд, 2010 онд Оманы Мускат, 2012 онд БНХАУ-ын Хайнань, 2014 онд Тайландын Пукет, 2016 онд Вьетнамын Дананг хотод зохион байгуулжээ.
Харин Саньяа хотноо болох VI наадмын хувьд цар тахлын улмаас цуцлагдсаар 10 жилийн дараа ийнхүү эргэн зохион байгуулагдах юм.