Dark Light
Спорт | 2025-07-04

ОЛИМПЫН АВАРГА БЯЦХАН ТАМИРЧДАД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Боксын спортод өөрийг нь хөтөлсөн, анхны медалиа хүртсэн тэмцээн” хэмээн хүндэтгэлтэй ханддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууган Олимпын гараа тэмцээнд жил бүр ач холбогдол өгч, тэмцээнд оролцож буй бүх тамирчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хувьд 517 хүүхдэд олимпын аварга тусгайлан бэлдсэн гарын бэлгээ гардууллаа. Тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн хувьд энэхүү тэмцээн тэдний спортын анхны алхам төдийгүй ирээдүйн амжилтын суурь болсон онцгой мөч байдаг. Тиймээс ч Олимпын аваргын энэхүү дэмжлэг нь зөвхөн бэлэг төдий бус ирээдүйн тамирчдын сэтгэл зүйг бэлтгэх, спортоор хичээллэх хүсэл, тэмүүллийг бадраах үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болдог нь дамжиггүй.

Ташрамд дурдахад Монголын үе үеийн шилдэг боксчдыг төрүүлсэн өсвөрийн тамирчдын "Олимпын гараа" тэмцээн 2025 оны 7 сарын 1-c 5-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдаж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02