Dark Light
Спорт | 2025-07-04

МОТОКРОССЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦУВРАЛ УРАЛДААН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад мотоциклийн спорт үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Мотокроссын Улсын аварга шалгаруулах цуврал уралдааны 3-р гараа 7-р сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдах гэж байна.

Уралдаанд БНХАУ, Улаанбаатар, Өмнөговь, Сэлэнгэ, Дарханы 60 орчим тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Ангиллын хувьд 50сс, 65сс, 85сс, 250сс, 450сс, Хобби гэсэн 6 гараагаар тамирчид уралдана.

Уралдаанд нэмэлтээр оролцох тамирчдад 99986611 дугаараар бүртгэлээ хийлгэх боломжтой.

Байршил: Дархан-Уул аймаг Үйлдвэрийн арын толгойд болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26