Dark Light
Спорт | 2025-07-05

“ОЛИМПЫН ГАРАА-2025” ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ардын багш, МУГД Д.Банди 1979 оноос санаачлан зохион байгуулсан “Олимпын гараа-2025” тэмцээнд 53 байгууллага, ОХУ, Казахстан, Узбекстан улсын нийт 514 ширэн бээлийтэн өрсөлдөж байна. Тэмцээний нээлтэд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган оролцож баг тамирчдад амжилт хүсэв. Тэрээр хүүхэд багачуудад хандан “ Миний хувьд энэ тэмцээнд анх оролцож Баян-Өлгий аймгийн тамирчинд ялагдаж байлаа. Аав минь үзээд сууж байдаг. Өөртөө маш их урам хугарсан. Гэвч улам их хичээж бэлтгэлээ сайн хийж дараа жил нь аварга болж байлаа. Тэр цагаас хойш 10 жилийн дараа “ Бээжин-2008” олимпын наадамд түрүүлж чадсан. Тиймээс дүү нар минь өнөөдрийн ялагдал дараагийн том тэмцээний чинь ялалт байх болно. Илүү их хичээгээрэй” хэмээн хэлсэн юм. 
Жил бүр уламжлал болгон явагддаг тэмцээнд оролцож буй тамирчдад “ Өөжин мед” эмнэлгийн зүгээс гарын бэлгээр урамшуулдаг  билээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02