Казахстаны Астана хотод энэ сарын 30-наас ирэх долоодугаар сарын 6-ны хооронд болсон “Астана-2025” сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээнээс манай тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй 5, эмэгтэй 4 – нийт есөн тамирчин хүч үзэв.
-
60 кг-ийн жинд Г.Лундаа мөнгөн медаль,
-
70 кг-д О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, медалийн буухиаг амжилттай үргэлжлүүллээ.
Сонирхогчдын Дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа болдог бөгөөд энэ оны эхний цом Бразилд болох үед Монголын баг оролцоогүй. Харин хоёр дахь удаагийн тэмцээн Польш улсад болохдоо манай баг гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Энэ жилийн сүүлийн буюу дөрөв дэх цом арваннэгдүгээр сард Энэтхэгт болох товтой байна.