БНХАУ-ын Чэнду хотноо ирэх сарын 7-17-ны өдрүүдэд Дэлхийн спортын наадам болно. 110 улсын 4000 гаруй тамирчин уг тэмцээнд өрсөлдөх бол Монгол Улсаа төлөөлж жюү жицү, биллиард, самбо бөх, триатлон, пауэрлифтингийн төрөлд хүч үзэх юм. Тэмцээнд өрсөлдөх баг тамирчдын төлөөллийг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч хувцас хэрэглэл гардуулан өгч амжилт хүслээ.
Спорт | 2025-07-09
Сэтгэгдэл бичих