Dark Light
Спорт | 2025-07-11

ХОЁРЫН ДАВААНД 5 СУМЫН ЗААН БАРИЛДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэлж байна. Хоёрын даваанд 5 сумын заан үлдээд байна.

Дундговийн Эрдэнэдалайн сумын заан Ч.Баясгалангийн учраа бөх Ховдын Буянтын аймгийн арслан Н.Батсайхан барилдаагүй учир хоёрын даваанд үлдлээ. Хоёрын даваанд тэрээр Улсын аварга С.Мөнхбаттай барилдана.

Ховдын Мөстийн Сумын заан Л.Насантогтох, Дорноговийн Өргөний Аймгийн арслан Т.Буянжаргалыг давж хоёрын даваанд үлдлээ. Тэрээр Улсын аварга О.Хангайтай хоёрын даваанд зодоглоно.

Ховдын Дарвийн сумын заан Д.Содномдорж, Дорновийн Хөвсгөл сумын Аймгийн арслан Б.Батзоригооор нэг давав. Хоёрын даваанд тэрээр Улсын аварга Г.Эрхэмбаяртай зодоглоно.

Увсын Тэсийн сумын заан С.Бат-Өлзийгийн учраа бөх Говт-Алтайн Дэлгэрийн Аймгийн арслан Д.Ганцоож барилдаагүй учир, тэрээр хоёрын даваанд үлдэв. Тэрээр хоёрын даваанд Улсын аварга П.Бүрэнтөгстэй барилдана.

Аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал барилдаагүй учир Архангай аймгийн Цахир сумын харъяат 18 настай сумын заан Д.Нямдорж хоёрын даваанд үлдлээ. Тэрээр хоёрын даваанд Дархан аварга Н.Батсуурьтай зодоглоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00