Dark Light
Спорт | 2025-07-14

ЧЕЛСИ КЛУБ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Английн “Челси” багийн хөлбөмбөгчид клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолтод Францын "Пари Сен-Жермен" багийг 3:0-ийн харьцаагаар бут ниргэжээ. 

Финалын тоглолт АНУ-ын Нью-Йорк хотноо боллоо. “Челси”-гийн хагас хамгаалагч Коул Палмер тоглолтын 22 ба 30 дахь минутад гоол оруулж, дубль хийсэн бол 43 дахь минутад Жуан Педро нэг гоол нэмжээ. "ПСЖ"-гийн хагас хамгаалагч Жуан Невеш 84 дэх минутад улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн байна.

“Челси” баг түүхэндээ хоёр дахь удаагаа клубүүдийн дэлхийн аварга боллоо. Тус баг анх 2021 онд энэхүү тэмцээнд түрүүлж байсан бөгөөд финалын тоглолтод Бразилын “Палмейрас”-ыг нэмэлт цагт 2:1-ээр хожиж байв. Харин 2012 оны финалд Бразилын “Коринтианс” багт 0:1-ээр хожигдож байсан юм. "ПСЖ" баг клубүүдийн ДАШТ-д анх удаагаа оролцлоо. 2024/25 оны улиралд “Челси” Конференцийн лигт түрүүлсэн бол “ПСЖ” Аваргуудын лигийн аварга болсон юм.

Тэмцээний шилдэг тоглогчоор "Челси"-гийн Коул Палмер тодорлоо. Тэрбээр зургаан тоглолтод гурван гоол оруулж, хоёр удаа оновчтой дамжуулалт өгсөн байна.

“Челси”-гийн хаалгач Роберт Санчес тэмцээний шилдэг хаалгачаар шалгарсан бол “ПСЖ”-гийн хагас хамгаалагч Дезире Дуэ шилдэг залуу тоглогч боллоо. Харин шилдэг мэргэн буучаар Мадридын “Реал” багийн тоглогч Гонсало Гарсиа тодорчээ. Тэрбээр зургаан тоглолтод дөрвөн гоол оруулсан байна.

Клубүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 баг оролцож, шинэ форматаар зохиогдлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00