Dark Light
Спорт | 2025-07-15

МОНГОЛД БОЛСОН FIBA 3X3 ДАШТ СОШИАЛ МЕДИА ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад зохион байгуулагдсан сүүлийн FIBA 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 3x3 сагсан бөмбөгийн дэлхий нийтийн хүртээмж, дижитал нөлөөллийн хувьд шинэ оргилд хүрч, бүх голлох сошиал болон шууд дамжуулалтын үзүүлэлтүүдээр шинэ дээд амжилт тогтоолоо. 
Тэмцээний туршид FIBA 3x3-ийн дижитал сувгуудаар нийт 253 сая удаагийн видео үзэлт бүртгэгдсэн нь 2023 оны 160 сая үзэлтээс мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. 
Нийт impressions (харуулсан удаа) 257 саяд хүрч, өмнөх жилийн хүчтэй өсөлтийг улам бататгалаа. 
Engagement (харилцан үйлдэл) ч мөн өндөр хэвээр байж, 9 сая гаруй удаагийн хариу үйлдэл бүртгэгдсэн нь 3x3 спортын хурдацтай, хотын өнгө төрх бүхий энтертайнментэд хэрэглэгчдийн сонирхол буураагүйг харуулж байна. 
“Монгол Улсад зохиогдсон энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үнэхээр амжилттай болж өнгөрлөө. Үзэгч, фэнүүдийн онлайн орчин дахь дээд зэргийн идэвхи, оролцоо бидний хувьд маш бахархмаар үр дүн боллоо” хэмээн FIBA 3x3-ийн Гүйцэтгэх захирал Алекс Санчез онцлов. 
“Энэ бүхэн талбай дээрх тоглогчдын мартагдашгүй тоглолт, үзэгчдийн халуун сэтгэл, мөн Монголын мэргэжлийн зохион байгуулагчдын ачаар л биелсэн юм.” 
Үүнээс гадна, үндсэн сошиал платформууд дээрх амжилтуудаас гадна FIBA 3x3 нийт 200,000 гаруй шинэ дагагчийг тэмцээний өмнө, явц болон дараа нь нэмсэн нь тус спорт шинэ үзэгчдийг татах, тэдэнтэй урт хугацааны холбоо үүсгэх хүчтэй чадвартайг харуулж байна. 
-МОНГОЛД БОЛСОН FIBA 3X3 ДАШТ УЛАМЖЛАЛТ ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ Ч ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ- 
Энэ жилийн FIBA 3x3 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн нь зөвхөн сошиал медиагаар зогсохгүй, уламжлалт телевизийн талбарт ч мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргалаа. 
Нийт 26 телевизийн түнш тус тэмцээнийг дэлхий даяарх 200 гаруй бүс нутагт шууд дамжуулсан нь өмнөх удаагийн 160 бүс нутгаас үлэмж тэлсэн үзүүлэлт байв. Энэхүү өргөн хүрээтэй телевизийн хамрах байдал нь Монголын түүхэн Сүхбаатарын талбай дээр өрнөсөн гайхалтай тоглолтуудыг дэлхийн өнцөг булан бүрээс олон сая үзэгч шууд үзэх боломжийг бүрдүүлсэн юм. 
-FIBA 3X3 ДАШТ 2025: УЛААНБААТАРТ БОЛСОН ТҮҮХЭН АМЖИЛТ-
• Шигшээ тоглолтын үеэр бүх тасалбар зарагдсан 
• Нийт 50,000 гаруй үзэгч тэмцээний турш оролцсон 
• Coca-Cola Mongolia зэрэг ивээн тэтгэгчид өдөр бүр үйл ажиллагаа зохион байгуулж, асар, лангуу бүр нь дүүрэн байв. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00