Улаанбаатарын Их дуулга эхлэхэд 10 хоног үлдлээ. Энэ удаагийн Их дуулга тэмцээнд одоогоор таван тивийн 29 орны эрэгтэй 147, эмэгтэй 99 нийт 246 тамирчин мэдүүлгээ өгсөн байна. Эмэгтэйчүүдийн -63 кг-д Дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн өнжиж байгаа бол дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Б.Ганхайч жингээ тэргүүлж, ОУХМ Ц.Сүнжидмаа 13 дугаарт эрэмбэлэгдэн барилдана. Мөн ОУХМ Л.Сосорбарам жин өгсөж -57 кг-д зодоглох бол -60 кг-д Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, Дэлхийн аваргын хүрэл медальт К.Ёолк, ОУХМ Э.Сумъяабазар, залуу тамирчин Н.Мэндсайхан нар зодоглоно.
Спорт | 2025-07-15
Сэтгэгдэл бичих