Dark Light
Спорт | 2025-07-16

"АРА"-Д МОНГОЛ, СОЛОНГОС БӨХЧҮҮД ШИРИМ БӨХӨӨР ӨРСӨЛДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Ара фестивал 2025”-д олон улсын уран бүтээлчид, зочид төлөөлөгчид өргөнөөр оролцож буй энэ үед Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд тусгай арга хэмжээ болох гэж байна.

7-р сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Монгол, Солонгосын соёлын өдөрлөг”-ийн эхний өдөр буюу 16-нд Монгол, Солонгос бөхийн онцгой барилдаан болох бөгөөд:

  • Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага О.Мөнхэрдэнэ тэргүүтэй “Бөхбилэгт” дэвжээний шилдэг 8 бөх,

  • БНСУ-ын Чанвон хотын Ширим бөхийн холбооны шилдэг 8 бөх
    бие биетэйгээ Ширим бөхийн төрлөөр өрсөлдөх юм.

Харин маргааш буюу 17-ны өдрийн 11:00 цагт Монгол-Солонгосын 64 бөхийн Үндэсний бөхийн барилдаан болох тов гарчээ.

Энэхүү өдөрлөг нь хоёр улсын соёл, спортын харилцааг улам ойртуулж, ард иргэдэд үндэсний өв соёлыг түгээн таниулах чухал үйл явдал болж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00