Dark Light
Спорт | 2025-07-21

ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГИЙН АВАРГА "СП ФАЛКОНС”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын хөлбөмбөгийн дээд лигийн 2024/2025 оны улирлын хаалтын ёслол 2025 оны долдугаар сарын 20-нд Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил тус тэмцээнд 10 баг оролцож, 132 тоглолт болж, аваргууд тодорлоо.

Хаалтын ёслолд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазар, Лигийн зөвлөлийн дарга Мээрэнгийн Амарбаясгалан, Техникийн захирал Андреас Шпийр болон бусад зочид, төлөөлөгчид оролцов.

Монголын Дээд Лигийн 2024/2025 оны шилдгүүд

Тэмцээний хамгийн шилдэг шүүгчээр AFC Elite шүүгч Болдын Хаш-Эрдэнэ шалгарч, шагналыг техникийн захирал Андреас Шпийр гардуулан өглөө. Мөн хамгийн цэвэр тоглолттой багийн шагналыг “Брера-Илч” клуб хүртсэн бөгөөд тус клуб хамгийн цөөхөн шар, улаан хуудас авсан багаар тодорсон юм.

ШИЛДЭГ ХААЛГАЧИД 

Шилдэг хаалгачийн шагналыг энэ жил СП Фалконс клубын хаалгач Х.Цэнгүүн хүртэж, шагналыг Лигийн зөвлөлийн гишүүн Чинбаатар гардуулан өгөв. Түүнчлэн “Хангарьд” клубийн хаалгач П.Баярцэнгэл мөн шагналыг хүртсэн юм.

ШИЛДЭГ ТОГЛОГЧИД

Шилдэг хагас хамгаалагчийн шагналыг СП Фалконс клубын тоглогч Алконс Андре Фэррэйра (11 гоол, 12 ассист) гардан авсан бол шилдэг довтлогчийн шагналыг СП Фалконс багийн тоглогч Мягмарын Батхишиг (32 гоол) хүртэв.

ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛТ БАЙР

Дээд лигийн ХҮРЭЛ МЕДАЛЬ-ийг ЭФ СИ Улаанбаатар клуб, МӨНГӨН МЕДАЛЬ-ийг Хангарьд клуб, АЛТАН МЕДАЛЬ-ийг СП Фалконс клуб тус тус хүртэж, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазар шагналыг гардуулан өгч, дурсгалын зураг татууллаа.

МОНГОЛЫН ДЭЭД ЛИГИЙН 2024/2025-ИЙН ШИЛДЭГ 10 БАГ

1. СП Фалконс (Аварга)

2. Хангарьд (Мөнгөн медаль)

3. ЭФ СИ Улаанбаатар (Хүрэл медаль)

4. Дэрэн

5. Бишрэлт-Хоромхон

6. Ховдын Хүлэгүүд

7. Хантерс

8. Эрчим

9. Төв Азарганууд

10. Брера-Илч

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00