Хөвсгөл аймгийн заан Э.Мөнхтөр, аймгийн начин Б.Сүх-эрдэнэ, Говьсүмбэр аймгийн начин О.Амгаланбямба нар допингийн шинжилгээнд бүдэрчээ. Тодруулбал:
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд 128 бөх зодоглосон.
Барилдаанд Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Э.Мөнхтөр үзүүрлэж "Аймгийн заан" цолоор шагнуулсан. Мөн Галт сумын харьяат, сумын заан Б.Сүх-Эрдэнэ 5 даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртсэн юм.
Харин Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос их шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан О.Амгаланбямба шөвгөрөн үлдэж, аймгийн Начин цолны болзол хангасан байдаг.