Dark Light
Спорт | 2025-07-22

ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД 6 БӨХ БҮДЭРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ жил Үндэсний их баяр наадам, аймгийн цол олгох барилдааны нийт 116 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Шинэ хуулиар аймгуудын наадмын шөвгийн дөрвөн бөхөөс энэ жилээс допингийн шинжилгээ авч эхлээд байгаа. Ингэхдээ аймгийн наадмуудад шөвгөрсөн нийт 84 бөхөөс допингийн шинжилгээ авсан юм. 
 
Шинжилгээнд: Хөвсгөл аймгийн заан Э.Мөнхтөр, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн начин О.Амгаланбямба, Төв аймгийн арслан Э.Чойням, аймгийн заан Э.Гантөмөр, Ховд аймгийн арслан Б.Базарсад нарын 6 бөх бүдэрчээ.
 
Тодруулбал: 
 
  1. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд 128 бөх зодоглосон. Барилдаанд Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Э.Мөнхтөр үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. Мөн Галт сумын харьяат, сумын заан Б.Сүх-Эрдэнэ 5 даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртсэн.
  2. Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос их шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан О.Амгаланбямба шөвгөрөн үлдэж, аймгийн Начин цолны болзол хангасан байдаг. 
  3. Төв аймаг байгуулсны 102 жил, Зуунмод хотыг байгуулсны 83, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр наадамд 128 бөх зодоглосон. Бөхийн барилдаанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, аймгийн начин Энхболдын Чойням долоо даван түрүүлж “Аймгийн арслан” цолын болзол хангасан бол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын заан Эрдэнэбатын Гантөмөр зургаа даван үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртсэн. 
  4. Ховд аймгийн баяр наадамд 128 бөх зодоглож Чандмань сумын харьяат, аймгийн заан Б.Базарсад түрүүлж аймгийн арслан болсон байдаг. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00