Хорват улсын Загреб хотод ирэх есдүгээр сарын 13-21 өдрүүдэд насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд өрсөлдөх Монголын шигшээ баг тамирчдыг сонгон шалгаруулах сорил барилдаан Спортын төв ордонд хоёр хоногийн турш зохион байгуулагдаж тодров.
Дэлхийн аваргад өрсөлдөх эрх авсан тамирчид:
Эрэгтэй
57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ)
61кг Т.Түвшинтулга (БГД АК )
65кг Б.Гантулга (Тэх мөнх клуб )
70кг Т.Тулга (Хүч спорт хороо )
74кг Э.Төгсжаргал (Дархан хасу )
79кг О.Сүлдхүү (Дархан хасу )
86кг Н.Батбилгүүн (Алдар спорт хороо )
92кг Т.Дэмчигдорж (Алдар спорт хороо )
97кг Г.Ганхуяг (Алдар спорт хороо )
125кг М.Лхагвагэрэл (Алдар спорт хороо )
Эмэгтэй
50кг Б.Мөнхнар (Алдар спорт хороо )
53кг Ц.Намуунцэцэг (Дархан хасу )
55кг Б.Хулан (Аврагч спорт хороо )
57кг Х.Болортуяа (Аврагч спорт хороо )
59кг Т.Алтжин (Хилчин спорт хороо )
62кг П.Орхон (Алдар спорт хороо )
65кг Т.Энхжин (Алдар спорт хороо )
68кг Э.Дэлгэрмаа (Хүч спорт хороо )
72кг З.Болортунгалаг (Хилчин спорт хороо )
76кг Э.Даваанасан (Алдар спорт хороо ) тус тус тодорлоо.