“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын барилдаанууд явагдах юм. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа, Б.Ганхайч тэргүүтэй 16 бөх зодоглож байна. Өнөөдөр барилдаж буй монгол бөхчүүдээс эхний ялалтыг “Гуру Дожо” дэвжээний залуу бөх, 16 настай Хүрэлчулууны Маралмаа авчирлаа. Тэрбээр БНХАУ-ын хашир туршлагатай бөх, Азийн нээлттэй тэмцээний аварга, Европын цомын тэмцээний хүрэл медальт Хан Люг хоёр юүко үнэлгээгээр илүүрхэж, шөвгийн 8-д шалгарсан юм. Одоо тэрбээр Ази тивийн аварга, Ташкент, Загребийн гранпригийн аварга Японы Кирари Ямагүчитэй барилдах болно.
Спорт | 2025-07-26
Сэтгэгдэл бичих