Counter-Strike-ийн хамгийн том гурван тэмцээний нэг болох IEM Cologne тэмцээн өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн. Уг тэмцээнд нийт 24 баг оролцож байгаагаас нэгдүгээр шатанд 8 баг нь хасагдаж, хоёрдугаар шатанд үлдсэн 16 баг нь өрсөлдөх гэж байна. Багууд хоёр хэсэгт хуваагдан double-elimination форматаар тоглож хэсэг бүрээс гурван баг нь шигшээ шатанд шалгарах бөгөөд манай улсын The MongolZ багийн хувьд А хэсэгт ороод байна. Тэдний эхний тоглолт өнөө орой 22:00 цагаас бөгөөд нэгдүгээр шатнаас гарч ирсэн Франц улсын 3DMAX багтай тоглохоор учраа таараад байна.
Спорт | 2025-07-26
Сэтгэгдэл бичих