ДАШТ-ий отгон медальт Болдын Ганхайч эх орондоо зохиогдож буй Их дуулга тэмцээнд түрүүлж, Монголын багийн эхний алтан медалийг авчирлаа. Тэрбээр финалд Ази тивийн аварга, Загребийн гранпри, Ташкентийн Их дуулгын аварга Японы Кирари Ямагүчигийн эсрэг 10 минут үргэлжилсэн хүнд барилдаан хийж, нэмэлт цагт даралтаар ялалт байгуулав.
Спорт | 2025-07-26
Сэтгэгдэл бичих