Dark Light
Спорт | 2025-07-27

Ц.ДАГВАДОРЖ ӨНӨӨДРИЙН ЭХНИЙ ЯЛАЛТЫГ АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаанууд явагдах юм. Эрэгтэйчүүдийн 90 кг-д залуу тамирчин Ц.Дагвадорж Монголын бөхчүүдийн эхний ялалтыг аваад байна. Тэрбээр Азийн нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл медальт БНСУ-ын И Нам Хуныг цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарсан юм. Одоо манай бөх энэ жилийн Тбилисийн Их дуулгын аварга Узбекистаны Умар Бозоровтой барилдана. Ц.Дагвадоржийн хувьд энэ жил УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөгөөд Японд жүдогийн сургуульд суралцаж буй шилдэг залуу бөхчүүдийн нэг. Түүний төрсөн эгч нь 70 кг-ын Монгол Улсын аварга Ц.Энхчимэг юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07