Эмэгтэйчүүдийн +78 кг-ын шөвгийн 8-д Монголын хоёр бөх оноолт тааран барилдлаа. Сүүлийн жилүүдэд хүнд жинд тогтмол түрүү булаалдаж буй хоёр бөхийн барилдаанд Д.Номинзул улсын аварга А.Адъяасүрэнг цэвэр ялж, хагас шигшээд шалгараад байна. Одоо тэрбээр Францын шилдэг бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Леа Фонтэйнтэй барилдана.
Спорт | 2025-07-27
Сэтгэгдэл бичих