Улаанбаатарын Их дуулга тэмцээний сүүлийн өдөр “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн аваргын төлөө барилдахаар болоод байна. Тэрбээр +100 кг-ын хагас шигшээд Японы Дайго Кагаваг дархан баруун хөмрөөгөөрөө цэвэр савсан юм. Одоо Б.Гончигсүрэн аваргын төлөө IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх, Европын цомын тэмцээний хүрэл медальт Артем Золотухинтэй барилдах болно.
Спорт | 2025-07-27
Сэтгэгдэл бичих