Dark Light
Спорт | 2025-07-27

ӨСВӨРИЙН ШАТАРЧИД ЗҮҮН ААШТ-Д ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын өсвөрийн шатарчид 2025 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд долдугаар сарын 20-30 хооронд БНХАУ-ын Жухай хотноо амжилттай оролцож байна. Энэ удаагийн тэмцээний хамгийн их оролцогчтой орноор БНХАУ-ын дараа Монгол Улс жагсаж байгаа нь Монголын шатрын хөгжлийг тодорхойлж буй нэг хэлбэр мөн билээ. 
Тус тэмцээнд манай улсаас 51 өсвөрийн шатарчид 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх гэсэн нийт 6 насны охид болон нээлттэй ангилалд стандарт, блиц, рапидын 3 төрлөөр өрсөлдөж тэмцээн дундаа ороход Монгол Улсын өсвөрийн шатарчид тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр байгаа бөгөөд Монгол Улсаас тус тэмцээнд Олон Улсын шүүгч Ц.Тулга шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 
Өнөөдөр тэмцээний шийдвэрлэх наймдугаар өрөг эхэлсэн бол стандарт төрлийн сүүлийн өргүүд энэ сарын 28-нд тоглогдож аваргуудаа тодруулах юм. Стандарт төрөлд эхний гурван байр эзэлсэн өсвөрийн шатарчид олон улсын цол зэргийн болзол хангана. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26