Dark Light
Спорт | 2025-07-27

Д.НОМИНЗУЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээнээс Монголын баг 11 дэх медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин +78 кг-д зодоглосон ОУХМ Д.Номинзул БНХАУ-ын Азийн АШТ-ий хүрэл, Душанбегийн гранпригийн мөнгөн медальт Юе Лианыг хүнд барилдааны эцэст даралтаар ялж, хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр өмнө нь дотоодын гол өрсөлдөгч А.Адъяасүрэнг ялсан билээ. А.Адъяасүрэнгийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Хорватын Хелена Вуковичид харамсалтай дийлдсэнээр шагналт тавдугаар байр эзэлсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26