“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээн нийслэл хотноо, “Степпе Арена”-д гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Дэлхийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнд 28 орны 236 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн юм. Японы жүдочид 6 алт, нийт 12 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ. Харин тэмцээнийг зохион байгуулагч Монголын жүдочид 3 алт, нийт 11 медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдэв. IJF-ийн нэр дээр барилдаж буй Оросын жүдочид 10 медаль хүртсэн амжилтаар гуравт жагслаа. Нийт 16 улс медаль хүртсэн байна.
ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН
ЭРЭГТЭЙ
60 кг:
1.Хирото Ширакане (Япон)
2.Хаяато Кондо (Япон)
3.Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)
3. Изнаур Сааев (IJF)
66 кг:
1.Абдурахим Нутфуллоев (Узбекистан)
2.Денис Виеру (Молдав)
3.Баттогтохын Эрхэмбаяр (Монгол)
3. Жи Хюк Ян (БНСУ)
73 кг:
1.Одгэрэлийн Уранбаяр (Монгол)
2.Ахмадзод Масуди (Тажикистан)
3.Лавжаргалын Анхзаяа (Монгол)
3.Юүдай Танака (Япон)
81 кг:
1.Юүхэй Оино (Япон)
2.Гажимурад Омаров (АНЭУ)
3.Адам Цечоев (IJF)
3.Аскерби Гербеков (Бахрейн)
90 кг:
1.Рикү Окада (Япон)
2.Умар Бозоров (Узбекистан)
3.Израпил Сагаипов (Бахрейн)
3.Ихван Эдилсултанов (IJF)
-100 кг:
1.Антон Савицки (Украин)
2.Зомбор Вег (Унгар)
3.Николос Шеразадишвили (Испани)
3.Саид Садрудинов (Бахрейн)
+100 кг:
1.Батхуягийн Гончигсүрэн (Монгол)
2.Артём Золотухин (IJF)
3.Денис Бачаев (IJF)
3.Дайго Кагава (Япон)
ЭМЭГТЭЙ
48 кг:
1.Мицүки Кондо (Япон)
2.Марина Воробева (IJF)
3.Алтаншагайн Мишээл (Монгол)
3.Сабина Гилязова (IJF)
52 кг:
1.Кокоро Фүжиширо (Япон)
2.Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ (Монгол)
3.Глафира Борисова (IJF)
3.Юү Хон Яао (БНХАУ)
57 кг:
1.Ксения Галицкая (IJF)
2.Ана Виктория Пулиц (Хорват)
3.Лхагвасүрэнгийн Сосорбарам (Монгол)
3.Мэгүми Фүчида (Япон)
63 кг:
1.Болдын Ганхайч (Монгол)
2.Кирари Ямагүчи (Япон)
3.Нина Шимич (Хорват)
3.Гаэтанэ Дебер (Франц)
70 кг:
1.Утана Терада (Япон)
2.Лу Лиү (БНХАУ)
3.Дарханбатбаярын Есүй (Монгол)
3.Юүн Гюн Фен (БНХАУ)
-78 кг:
1.Патрисиа Сампайо (Португал)
2.Мами Үмэки (Япон)
3.Александра Бабинцева (IJF)
3.Пен Юү Шиао (БНХАУ)
+78 кг
1.Леа Фонтэйн (Франц)
2.Жинесинуэр Аяиман (БНХАУ)
3.Дамбадаржаагийн Номинзул (Монгол)
3.Хелена Вукович (Хорват)