Dark Light
Спорт | 2025-07-27

ХИЙН ГАР БУУНЫ ДАШТ-Д ОРОЛЦОХООР МОРДЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Филиппин Улсын Илоило хотноо зохион байгуулагдах Хийн гар бууны ДАШТ-нд оролцох Монголын баг тамирчдын эхний ээлж ийнхүү мордож байна.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус ДАШТ-нд эх орноо төлөөлөн өрсөлдөх 28 тамирчдын дунд:
- ОУ-ын хэмжээний мастер 2,
- Спортын мастер 11,
- Дэд мастер 4,
- Цолгүй 11 тамирчин байна.
Түүнчлэн 8 эмэгтэй, 4 өсвөрийн тамирчин Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцоно.  Монголын баг, тамирчдын ахлагчаар Хийн гар бууны "Прайм клуб"-ийн үүсгэн байгуулагч спортын мастер, Улсын шүүгч А.Арслан томилогдсон бөгөөд тэрбээр мөн Продакшн ангилалд цэц мэргэнээ сорино.
Практик буудлагын спортын Хийн гар бууны төрөл нь олимпт багтах өндөр магадлалтай спортын төрөлд тооцогддог. Манай хийн гар бууны буудлагын хөгжил жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа. Монгол Улс сүүлийн жилүүдэд Хийн гар бууны төрлийн олон улсын тэмцээнүүдээс нийт 20 шахам медаль хүртээд байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00