Өнгөрсөн улиралд NBA-ийн 4 удаагийн бүх оддын тоглогч, олимп, дэлхийн аварга DeMarcus Cousins-ыг багтаан, The League - Үндэсний Дээд Лигийн хүрэл медаль хүртсэн “Сэлэнгэ Бодонс” баг энэ зуны улиралд шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна.
Тус баг Монголын шилдэг супер од тоглогчидтой хэлэлцээ амжилттай үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны 9-р сарын 1-нд багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлах аж.
Мөн энэ оны 9-р сард болох Playoffs болон финалын үеэр NBA-д 2022-2024 онд тоглосон 4-5 төвийн тоглогчийг багтаа нэгтгэх талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэхээр бэлтгэж байна.
“Сэлэнгэ Бодонс” баг энэ улиралд аваргын төлөө бүхий л чадлаа дайчлан өрсөлдөхээ илэрхийлжээ.