Dark Light
Спорт | 2025-07-31

МОНГОЛЫН 20 БӨХ ХОРВАТЫН ДАШТ-Д ОРОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) 2025 оны есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Хорват улсын Загреб хотод зохион байгуулагдана.

Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг тодруулах сорилго барилдаан саяхан Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Уг сорилго барилдаанд үндэсний хэмжээний шилдэг тамирчид хүч үзэж, 10 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчин эцсийн шатанд шалгарсан байна.

Эрэгтэйчүүдийн шигшээ багт:

  • Б.Мөнх-Эрдэнэ

  • Т.Түвшинтулга

  • Б.Гантулга

  • Т.Тулга

  • Э.Төгсжаргал

  • О.Сүлдхүү

  • Н.Батбилгүүн

  • Т.Дэмчигдорж

  • Г.Ганхуяг

  • М.Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн шигшээ багт:

  • Б.Мөнхнар

  • Ц.Намуунцэцэг

  • Б.Хулан

  • Х.Болортуяа

  • Т.Алтжин

  • П.Орхон

  • Т.Энхжин

  • Э.Дэлгэрмаа

  • З.Болортунгалаг

  • Э.Даваанасан

Тамирчид нь Алдарт спорт хороо, Хилчин, Аврагч зэрэг байгууллагууд болон бусад мэргэжлийн клубүүдийг төлөөлж байна.

Хорватын Загреб хотод болох энэхүү ДАШТ-д манай шигшээ баг олон улсын чансаа, эрхийн оноо, цаашлаад ирэх олимпод оролцох боломжийн төлөө өрсөлдөх юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00