Dark Light
Спорт | 2025-08-01

УЛСЫН ХАРЦАГА М.БЭЛГҮТЭЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага цол хүртсэн бөх Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наадам болох гэж байна.

Тэрээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдаж, зургаа давснаар Монгол Улсын харцага цол хүртсэн юм. Энэхүү барилдаан нь Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойтой зэрэгцэн тохиосон Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан билээ.

Шинэхэн харцага М.Бэлгүтэй нь Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат бөгөөд “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Дорнын хүчтэн” дэвжээнд харьяалагддаг залуу хүчтэн юм.

Цолны мялаалга наадмыг нутгийн зон олон, бөх сонирхогч түмэндээ зориулан зохион байгуулж буй бөгөөд нутгийн ард иргэд, зочид төлөөлөгчдийг өргөнөөр оролцохыг харцагын гэр бүл болон зохион байгуулах комиссоос урьжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00