Dark Light
Спорт | 2025-08-02

“THE MONGOLZ” ХОЖИГДОЖ, “NAVI” ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Германд болж буй IEM Cologne 2025 тэмцээний плей-оффын шөвгийн 6-ийн тоглолтод Монголын “The MongolZ” баг Украины алдарт “NaVi”-д хоёр дараалсан мапт ялагдлаа.

Эхний “Inferno” мап дээр гурван нэмэлт цаг сунгасан ч “The MongolZ” харамсалтайгаар хожигдов. Харин хоёр дахь “Ancient” мапыг монголчууд өөрсдөө сонгосон ч “NaVi” тоглолтын эхнээс давамгайлж, 11-1 харьцаатай тэргүүлж дуусгасан.

Шинэ тоглогч “makazze” чухал мөчүүдэд онцгойрч, ялалтад хувь нэмэр оруулсан бол “The MongolZ”-ийн гол тоглогч “Techno4k” ялагдлыг багийн алдаануудтай холбов.

Монголын баг энэ тэмцээнд бэлтгэлгүй ирсэн ч шилдэг 6 багт багтаж, бахархалтай тоглосон юм. “NaVi” баг хагас шигшээд “Spirit”-ийн эсрэг тоглохоор боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14