Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох улсын аварга улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 08 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Хил хамгаалах байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Зэвсэгт хүчин, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг байгууллагуудын нийт 8 баг 87 тамирчин оролцсоноос багийн дүнгээр ахлах ахлагч Г.Алтансүх ахлагчтай Хил хамгаалах байгууллагын I баг тэргүүн байр, алтан цомын эзэд боллоо. Хувийн дүнгээр W21 ангилалд Хилийн 0287 дугаар ангийн ахлах ахлагч Г.Нарангарав алт, мөнгөн медаль, W35 ангилалд Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн дэд хурандаа С.Баяржаргал алт, мөнгөн медаль, ахмад С.Буянтогтох алт, хүрэл медаль, M40 ангилалд ахлах ахлагч Ц.Энхболд хошой мөнгө, M21 ангилалд ахлах ахлагч Г.Алтансүх хошой хүрэл медаль, W21 ангилалд дэслэгч М.Намуунтуяа оролцсон төрөл тус бүртээ хүрэл медаль, M40 ангилалд ахмад Б.Намжилдорж хүрэл медаль хүртэж хилчдийн баг нийт 3 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Спорт | 2025-08-04
Сэтгэгдэл бичих