Dark Light
Спорт | 2025-08-04

Б.ЭНХЖАРГАЛ ДАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Филиппин улсын Илойло хотноо долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон. Тус тэмцээний халз буудлагын төрөлд нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Барбаатарын Энхжаргал эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн оролцсон төрөлдөө нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон бөгөөд практик буудлагын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм. Уг тэмцээнд 26 улсын 400 гаруй тамирчин, харин Монгол Улсыг төлөөлөн 26 тамирчин 4 ангилалд 5 багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээнийг арвин амжилттай өндөрлүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00