Dark Light
Спорт | 2025-08-05

АНУ-ЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЛДРЫН ТАНХИМД НЭРЭЭ МӨНХӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батсүхийн Мянганбаяр энэ сарын 2-ны өдөр АНУ-ын Флорида мужийн Маями хотод АНУ-ын NCAA буюу Америкийн Үндэсний их сургуулиудын тамирчдын холбооны алдрын танхимын гишүүнээр өргөмжлөгдлөө. Энэхүү алдрын танхимд Монгол хүн мөн л анх удаа орж байгаа бөгөөд түүний оюутан ахуй цагтаа үзүүлсэн өөрийнх нь амжилт болох (NCAA)-д дивизон III-т 3 удаа жил дараалан түрүүлсэн амжилт юм. Division III нь хамгийн олон баг буюу 100 гаруй багаас бүрддэг ба мөн академик боловсролыг давхар эзэмшин суралцдаг оюутнууд өрсөлддөгөөрөө онцлогтой юм.
Б.Мянганбаяр нь одоогоос 20 жилийн өмнө Сэйнт Бэнэдикт'с дунд сургуулийг дүүргэж, Миннесота мужийн Сэйнт Жонсын их сургуульд 100% тэтгэлгээр “Математик, бизнесийн удирдлага” мэргэжлээр 2011 онд бакалавр зэрэгтэй төгссөн юм.
Ийнхүү 3 жил дараалан АНУ-ын дунд сургууль, их сургууль, үндэсний хэмжээнд гэсэн Алдрын танхимуудад өөрийн нэрийг монгол улсынхаа нэрэн дор мөнхөллөө. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00