Dark Light
Спорт | 2025-08-07

ХӨЛБӨМБӨГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүүхдийн хөгжил, хамгаалал, нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг “Монголын Хөлбөмбөгийн Одод” төрийн бус байгууллага зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан эрчимжүүлсэн хөлбөмбөгийн сургалтын кемпийг 2025 оны наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.
 
Кемпэд нийслэлийн болон орон нутгийн асрамжийн төв, хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас:
Нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Сургалт, Хүмүүжлийн Тусгай Цогцолбор
Кристина Ноблийн Хүүхдийн Сан ТББ
Бадамлянхуа Асрамжийн Төв
“Ид Шидийн Орон 2” төв-ийн 7-17 насны нийт 80 орчим хүүхэд оролцлоо.
 
АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОРИЛГО
 
Энэхүү кемпийн гол зорилго нь хүүхдүүдийн:
  • Бие бялдар
  • Хамт олонч байдал
  • Өөртөө итгэх итгэл
  • Хувийн хөгжил, мөрөөдөлдөө тэмүүлэх хүсэл эрмэлзлийг тэдэнд хөлбөмбөгөөр дамжуулан төлөвшүүлэхэд чиглэсэн юм.
СУРГАЛТЫГ УДИРДСАН БАГ 
Сургалтыг Европын хөлбөмбөгийн мэргэжлийн түвшний “А” зэрэглэлийн стандартын дагуу, олон улсын туршлагатай дасгалжуулагчид удирдан явуулсан нь кемпийн чанар чансааг илтгэж байлаа. Үүнд:
  • “Хөлбөмбөгийн Одод” академийг санаачлагч, дасгалжуулагч Мартин Штайн
  • Хамтран санаачлагч Кристиан Вольф
  • "Монголын хөлбөмбөгийн одод" ТББ-ыг үүсгэн байгуулагч Улаанхүүгийн Отгонбаяр нар оролцсон юм.
ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
Кемпийн хаалтын үйл ажиллагаанд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Техникийн захирал Андреас Спиер оролцож, сургалтын кемпэд хамрагдсан хүүхдүүдэд урам зориг өгч, спорт болон сурлагад нь өндөр амжилт хүслээ.
“Монголын Хөлбөмбөгийн Одод” ТББ нь хүүхдийн хөгжил, тэгш боломжийг дэмжих, тэдний мөрөөдлийг хөлбөмбөгөөр дамжуулан бодит болгох зорилгоор цаашид ч олон талт, чанартай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж | Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14