Dark Light
Спорт | 2025-08-07

ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ 14 СОРЬЦЫН ХАРИУ ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн хүрээнд, 2025 оны 7 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорноговь, Дорнод, Увс аймгуудын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хяналтын сорьц аван, олон улсын стандартад нийцүүлэн шинжилгээнд хамруулсан байна.

Сорьцуудыг 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Германы Дрезден хотын “Допингийн Шинжилгээ ба Биохимийн Институт” (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS, www.idas-kreischa.de) (IDAS) руу хүргүүлж, нарийвчилсан лабораторийн шинжилгээ хийлгэжээ.

Одоогоор нийт 16 сорьцын 14-ийнх нь хариу ирсэн, үлдсэн 2 сорьцын шинжилгээ үргэлжилж байгаа тухай Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага мэдээллээ.

Эх сурвалж | Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14