Энэ өдрүүдэд Монголын гимнастикийн холбоо Азийн гимнастикийн холбоотой хамтран “Паркоур гимнастикийн Ази тивийн олон улсын дасгалжуулагчийн сургалт”-ыг зохион байгуулж байгаа билээ.
Уг сургалтын экспертээр БНСУ-ын иргэн, Азийн гимнастикийн холбооны техникийн хорооны дэд ерөнхийлөгч Ким Жихо ажиллаж байгаа юм.
Түүнийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган хүлээн авч уулзан гимнастикийн спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны Алтан медалиар шагналаа.
Энэхүү сургалтад Йордан Улсаас 3 дасгалжуулагч, Монгол Улсын 17 дасгалжуулагч, тамирчин нийлсэн 21 хүн хамрагдаж байна.
“Паркоур” гимнастик гэдэг нь их хотын гимнастик буюу “Урбан” гимнастик юм.
