МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд AFC Challenge League тэмцээний тоглолт эргэн ирж байна. 2024-2025 оны Монголын Дээд Лигийн аварга СП Фалконс клуб өөрийн талбайдаа Тайваний Тайчунг Футуро багийг наймдугаар сарын 12-ны өдөр хүлээн авна.
Тэмцээний зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдаж, багийн төлөөлөл болон дотоодын зохион байгуулагчдад АXБХ-ны мэргэжилтнүүд мэдээллийг хүргэлээ.
Тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 08 дугаар сарын 12-ны өдөр 16:00 цагаас болно.
МХБХ болон СП Фалконс клуб хоёр дахь удаагаа AFC Challenge League-ийн тэмцээнийг хүлээн авч байгаа ба яг энэ мөчид Монголын Дээд Лигийн мөнгөн медалийн эзэд Тайвань Улсын Тайнан Сити багтай мөн 08 дугаар сарын 12-ны өдөр тоглох юм.
Эх сурвалж
| Монголын хөлбөмбөгийн холбоо
|