Dark Light
Спорт | 2025-08-11

“ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймаг, дүүргийн Олимпын зөвлөл, олимпын танхимын бүтээлч үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга туршлагыг харилцан солилцох, улмаар бүх шатны сургуулийн сурагч, ард иргэдэд олимпын боловсрол олгох, олимпын үнэт зүйлс болон олимпын медальтнуудыг сурталчлах зорилготой “Олимп- Эв нэгдэл” чуулга уулзалт Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт ийнхүү эхэлж байна.

“Олимп- Эв нэгдэл” Чуулга уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, “Рио 2016” Олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Чуулга уулзалт нь Хэнтий аймгийн Бэрх, Дадал, Норовлин, Батноров, Мөрөн зэрэг сумдаар сургалт семинар, уулзалт ярилцлагаар 16-ныг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж | МҮОХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14