Dark Light
Спорт | 2025-08-11

“SP FALCONS” БАГИЙНХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ны Challenge League 2025-2026 тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд маргааш эхэлнэ.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазар өнөөдөр (2025.08.12) Монголын Үндэсний Дээд Лигийн аварга “SP Falcons” клубийн эзэн Б.Амартүвшин, багийн менежер Ц.Дөлгөөнтамир болон багийн тамирчдыг хүлээн авч уулзав. 
2024-2025 оны улирлын аварга “SP Falcons” болон дэд аварга “Хангарьд” клубууд энэ удаагийн Challenge League-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрхтэй болсон юм.
Эзэн баг “SP Falcons” маргааш 16:00 цагт Тайваний хүчирхэг “Тайчунг Футуро” клубтэй хүч үзнэ. “SP Falcons”-ын бүрэлдэхүүнд мэргэн бууч М.Батхишиг, шилдэг хаалгач Х.Цэнгүүн, Узбекстанаас ирсэн довтлогч Риза Айвазов, Бразилын хагас хамгаалагч Андре Феррейра зэрэг чадварлаг тоглогчид багтаж байна. 
Яг энэ үеэр буюу 19:30 цагт, Тайваньд зочлоод буй “Хангарьд” клуб тус улсын “Тайнан Сити” багтай хүч үзэх бөгөөд ялалт байгуулсан багууд ирэх 10 дугаар сард болох хэсгийн шатанд өрсөлдөх эрхээ авна.
Сонирхуулахад, “Тайчунг Футуро” клуб өмнө нь AFC Cup 2023 тэмцээний хүрээнд тухайн улирлын лигийн аварга “ФС Улаанбаатар” багтай Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд тоглож байсан туршлагатай юм.
Эх сурвалж | Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14