Dark Light
Спорт | 2025-08-15

СПОРТ БОЛ КОНТЕНТЫН БИЗНЕС

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Спорт гэдэг нь зүгээр бөмбөг цохих, оноо авах ажил биш. Энэ бол контентын бизнес. Яг кино шиг улирал бүр өөрийн сценари, драма, эргэн ирэлт, баатарлаг ялалт, гашуун ялагдалтай. Киноны төгсгөлийг зохиолч мэддэг бол спортын лигийн төгсгөлийг хэн ч мэдэхгүй. Тиймээс лиг бол жинхэнэ амьд кино, харин тамирчид нь тэр киноны гол дүрүүд.

Манайд үүнийг сайн хийж чадсан амжилттай жишээ бий. Монголын сагсан бөмбөгийн мэргэжлийн лиг маркетинг, спонсор, контентыг системтэй хөгжүүлж, тамирчны үнэ цэнэ өсч, багуудын төсөв жинтэй болжээ.

“Сэлэнгэ Бодонс” баг “Хасын Хүлэгүүд”-ээс Ариунболдын Анандын гэрээг худалдаж авч, нэг жилийн 500 сая төгрөгийн цалин дээр мерчийн борлуулалтын 20 хувийг урамшуулал болгон өгчээ. Энэ бол зөвхөн талбайн тоглолт биш, контентын зах зээлээ үнэлсэн үр дүн. Харин одоо сагсанбөмбөгтэй өрсөлдөхүйц үзэгчтэй волейболын лигийн жишээг харъя.

Волейболын давуу тал ба дутагдал нь юу вэ? Волейболын тамирчид нэртэй, царайтай, сошиалд идэвхтэй, фэнүүдтэй ойр. Гэхдээ хөрөнгө оруулалт бага, маркетинг сул, холбооны уур амьсгал жижиг хэвээр байна. Тийм ч учраас сагсанбөмбөгийн дундаж тамирчны цалин, волейболын лигийн бүхэл бүтэн багийн санхүүтэй ижил түвшинд байна.

Тэд шинэчлэлийнхээ цонх дээр байна. Волейболын холбоо өдгөө ерөнхийлөгчгүй. Гэхдээ үүнийг зөвхөн сул тал гэж харах хэрэггүй. Энэ бол шинэ удирдлага, менежмент ирж системийг шинээр эхлүүлэх ховор боломж.

Японы V.League, Италийн SuperLega зэрэг лигүүдийн жишээ харуулж байна. Зөв удирдлага, мэргэжлийн баг, урт хугацааны санхүүжилтээр богино хугацаанд чансаагаа өсгөж чаддаг.

Волейболчид дуугарах цаг болсон. Сагсныхан ч ийм замаар явсан. Тамирчид нь ил гарч шаардлагаа тавьж тэмцэж байсан. Волейболын тамирчид сонгогдсон ерөнхийлөгчдөө бүх найдвараа даатгаад, хэдэн жил үлгэн салган явах уу, эсвэл идэвхтэй дуугарч өөрчлөлт хийх үү гэдэг сонголттой байна.

Волейболын холбоонд юу хэрэгтэй вэ? Лигийг амжилтад хүргэхэд том компани, туршлагатай менежмент, мөнгө татах систем, бүтэн цагаар ажилладаг том баг хэрэгтэй. Мөн энэ бүхнийг менежмент хийх “сайн зохиолч” (удирдлага) хэрэгтэй байна.

Спортын хамгийн том лиг NBA яаж ажилладаг вэ? NBA шинээр гарч ирж буй тоглогчдыг зөвөөр харуулж, нүүр царайгаа болгодог.

Жишээ нь, Яннис Антэтокоунмпо. Түүний өсөлт олон залууст урам өгдөг. Тоглогч бүрийг дүр болгон хөгжүүлдэг нь үзэгчдийг татах хүч болдог.

Эцэст нь хэлэхэд, өдгөө олон улсын түвшний олон сайн залуус волейболын лигт бий. Тэдний залуу нас, хөдөлмөр зүтгэлийг хий дэмий зүйл болгож болохгүй. Мэргэжлийн холбоод “Лиг дан ганц спорт биш, контентын бизнес” гэдгийг ойлгож чадвал хөгжлийн зөв зам руу гулсаад орно.

Хэрэв энэ боломжийг ашиглахгүй хэвээр байвал жилээс жилд залуу тамирчдынхаа...

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00