Олимпын бус төрлийн спортын хамгийн том арга хэмжээ болох “The World Games 2025 Chengdu” буюу Дэлхийн наадам БНХАУ-ын Чэндү хотод үргэлжилж байна.
Энэхүү наадмын дуатлонгийн эрэгтэй элитийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин Энхтайваны Болор-Эрдэнэ 1 цаг 27 минут 07 секундийн амжилтаар 31-р байр эзэлжээ.
Тус тэмцээнд 2025 оны дэлхийн аварга, Францын тамирчин Бенжамин Шокер 01:14:14 цагийн амжилтаар түрүүлсэн бол Бельгийн гурван тамирчин дараагийн байруудыг эзэлсэн байна.
100 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдөж буй Дэлхийн наадамд Монголын тамирчин Э.Болор-Эрдэнэ, дасгалжуулагч Ц.Баярхүү нар эрхийн болзол ханган амжилттай оролцож, олон улсын оноогоо ахиулсан нь чухал үр дүн боллоо.