Dark Light
Спорт | 2025-08-18

МҮБХ: ЯПОН УЛС ДАХЬ САЛБАР ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын үндэсний бөхийн холбооны Япон улс дахь салбар холбоо байгуулагдлаа.  
Энэхүү холбоо нь хилийн чанад дахь 4 дэх холбоо бөгөөд өмнө нь Европ, Австрали, Солонгос улсуудад ажиллаж амьдарч байгаа бөхийн зүтгэлтэн, бөхчүүд, иргэдийн оролцоотой байгуулагдаж Үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучууд  нь  үндэсний бөхөөрөө дамжуулан Монгол  хэл,  зан заншил, өв соёлоосоо алсрахгүй байх хэтийн зорилгыг хэрэгжүүлж ажиллахаар байгуулагдан ажиллаж байгаа болно. 
МҮБХ-ны  Япон улс дахь  салбар холбооны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүдээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, аймгийн арслан П.Батмөнх, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Түвшинбаатар, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, аймгийн арслан Б.Дамба, Мэргэжлийн сүмо бөх Азүмарюү С.Тодбилэг, чөлөөт бөхийн спортын мастер С.Мөнхсүх, жүдо бөхийн ОУХМ С.Энхчимэг, сагсан бөмбөгийн спортын мастер С.Одгэрэл нар сонгогдон ажиллахаар боллоо. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14