Япон улсын Токүшима мужийн Анан хотноо зохион байгуулсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
- Алтан медалийг Баянгол дүүргийн SK клубийн тамирчид,
- Мөнгөн медалийг Сүхбаатар дүүргийн Demons клубийн тамирчид,
- Хүрэл медалийг Нийслэлийн Peak клубийн баг тамирчид хүртлээ.
Монголын бейсбол, софтболын үндэсний холбооны баг тамирчид шагналт байрын эзэд боллоо. Монголын тамирчид ийнхүү Азийн аваргын дэвжээнд бахдам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, медалийн тавцанд төрийн дуулал, алтан соёмбот далбаагаа мандууллаа.