Dark Light
Спорт | 2025-08-21

Б.МАРАЛ-ЭРДЭНЭ ОЛОН ӨДРИЙН УРАЛДААНД ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТҮРҮҮЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Баруун бүсэд зохион байгуулагдсан дугуйн 26 дахь удаагийн “Tour of Mongolia 2025” Монголын олон өдрийн уралдаан өндөрлөв. Баруун бүсийн аймгуудаар зургаан өдөр нийт 603 км замыг туулж уралдахад “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ түрүүлж, дөрөв дэх түрүүгээ хүртлээ.
“Tour of Mongolia” нь Монголын олон өдрийн уралдаан нэртэйгээр анх 1965 онд болоход ОУХМ Я.Баатар түрүүлж байсан бөгөөд түүнээс хойш 25 удаа болоход ОУХМ Ш.Жамбал, СМ Г.Ганболд, МУГТ Ж.Өлзий-Орших, ОУХМ Б.Марал-Эрдэнэ нар гурван удаа түрүүлээд байсан юм.
ОУХМ Б.Марал-Эрдэнэ өнөөдөр Завхан аймгийн төв Улиастай хотод болсон “Tour of Mongolia 2025” олон өдрийн уралдааны сүүлийн гараанд амжилттай өрсөлдөж тэргүүлэгчийн “Шар цамц”-аа хадгалснаар энэхүү нэр хүндтэй уралдаанд дөрөв дэх удаагаа түрүүлж, Монголын дугуйн спортын нэгэн шинэ түүхийг бичлээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14